“Монгол хүүхдүүдийн эрүүл мэндийн төлөө Монголчууд өөрсдөө хөдөлж хувь нэмэрээ оруулж бгаад сэтгэл хангалуун байна. Японы Хитоцубаши Их сургуулийн монгол оютнууд ч гэсэн энэхүү аянд өөрсдийн хувь нэмэрээ оруулахаар шийдлээ.
11 сарын 5,6,7 нд манай сургуулийн өдөрлөг болон манай сургуулийн бүх оюутнууд болон ойр хавийн оршин суугчид цугларна. Монгол оюутнууд маань жил болгон монголоо сурталчилах зорилгоор монгол хоол хийж зардаг уламжлалтай юм. Харин энэ жилийн хувьд зөвхөн монголоо суртчилаад зогсохгүй Save Infants хөдөлгөөнийг ч гэсэн сурталчилж, хоол хийж зарсан мөнгөнөөсөө тодорхой хэсгийг нь Save Infants хөдөлгөөнд хандивлахаар шийдсэн юм.
Тиймээс энэхүү шийдвэрээ та бүхэнд уламжлахийн зэрэгцээ, Save Infants-ийн лого болон сайт дээр тавигдсан судалгаа зэрэг мэдээлэлийг энэхүү үйл ажиллагаанд ашиглаж болох талаар зөвшөөрөл авах гэсэн юм. ”
Хүндэтгэсэн,
Хитоцубаши Их сургуулийн оютнууд