Японы Хитоцубаши их сургуулийн ”Ikkyosai” фестиваль 11 сарын 5-аас 7-ны өдрүүдэд зохиогдсон билээ. Уг фестивальд оролцон, Монгол үндэсний хоол хуушуураа хийж худалдах ажил маань маш амжилттайгаар зохион байгуулагдан өнгөрлөө.

Фестивалийн 3 хоног болон түүний бэлтгэл ажилд Хитоцүбаши их сургууль болон Япон улсад ажиллаж амьдарч буй 25 оюутан залуус маань цаг заваа харамгүй гарган оролцож, Монгол үрсийнхээ эрүүл мэндийн төлөө гэсэн зорилгын дор нэгдсэн билээ.

Бид энэхүү үйл ажиллагаанаасаа олсон ашиг болох 100,000 иен буюу ойролцоогоор 1200 ам. долларыг “Save Infants” санд хандивлаж байгаагаа мэдэгдэхэд таатай байна.

Зөвхөн Хитоцүбаши их сургуулийнхан, Японд оршин суугаа залуусаар зогсохгүй, дэлхийн өнцөг булан бүрт байгаа Монголчууд маань ур ухаан, хүч чадлаа нэгтгэн, улам улам өргөн хүрээтэй ажил зохион байгуулж оролцож байхыг уриалж байна.

“Save Infants” сандаа цаашдынх нь үйл ажиллагаанд амжилт хүсье. Монголын эрүүл үрс маш олон болтугай!”

Хүндэтгэсэн,
Хитоцубаши Их сургуулийн оюутнууд