10847948_10152901279162866_98189575184282255_n

МУ-ын Эрүүл Мэндийн Яамны мэдээнд дурдсанаар хүүхдийн нас баралтын 15%-ийг түлэгдэлтэй холбоотой осол, гэмтэл эзэлж байгаагаас ихэнх нь 0-5 насны хүүхдүүд байдаг. Түлэгдэлт, хөлдөлт, сэдрэлтэй шарх, эдгэрэшгүй шарх болон түлэгдэл гэмтэлийн дараах арьс болон зөөлөн эдийн дутмагшилтай өвчтөнд тусламж үйлчилгээ үзүүлдэг цорын ганц тасаг болох Түлэнхийн тасгийн тоног төхөөрөмжүүд нь Олон Улсын жишигт нийцэхгүй, хүрэлцээгүй, зарим тоног төхөөрөмж огт байдаггүй учир “Эрүүл Үрс Гэрэлт Ирээдүй” Төрийн бус байгууллага чанартай шинэ төхөөрөмжүүд нийлүүлэн ашиглалтанд оруулж өглөө.

Үүнд: 80,000 ам.долларын үнэ бүхий Арьс торлогч, автомат тариур, хүчилтөрөгчийн өтгөрүүлэгч, цахилгаан болон гар дерматоми, коагуляцийн аппарат зэрэг 14 нэр төрлийн 39 ширхэг нэн шаардлагатай тоног төхөөрөмжүүд орж байна.

Энэхүү төслийн ерөнхий ивээн тэтгэгчээр “Самсунг Электроникс” компани ажилласан бөгөөд нийт төсөв нь 100,000 ам.доллар юм. Төсөвийн 80 хувиар Түлэнхийн тасагт орчин үеийн төхөөрөмж худалдан авч 2014 оны 12-р сарын 17-ны өдөр гардуулан өгсөн бол харин үлдсэн 20 хувь нь Хүүхдийг түлэгдэлтээс урьдчилан сэргийлэх хөтөлбөрт зориулагдаж байна. Үүнд: Түлэгдэлтээс урьчилан сэргийлэх, мөн түлэгдсэн тохиолдолд үзүүлэх анхан шатны тусламжийн зааварчилгаа бүхий видео шторк, хоёр төрлийн зурагт хуудсыг улс орон даяар түгээж байна. Мөн эмч сувилагч нарт зориулсан Түлэнхийн мэргэжлийн номыг орчуулан хэвлүүлэхээр ажиллаж байгаа юм.

Монгол хүүхдийн эрүүл мэнд, хүүхдийн эмчилгээ, сувилгааны үр дүнг сайжруулах зорилгоор 2010 оноос хойш үйл ажиллагаа явуулж буй “Эрүүл Үрс Гэрэлт Ирээдүй” Төрийн бус байгуулага нь зургаа дахь төслөө ийнхүү түлэнхийн тасагт амжилттай хэрэгжүүлээд байна. Уг төрийн бус байгууллагад дэлхийн зургаан оронд сурч, ажиллаж буй 28 монгол залуус нэгдэн сайн дураар ажилладаг ба цалинждаггүй билээ. 


10636187_10152901279557866_1065869284105201723_n
10868285_10152901279422866_430476312784643951_n

10403224_10152901279737866_594819344222274874_n