imgres

Хот Төлөвлөлт, барилгын зураг төслын “ЭН ЭЙ ПИ” ХХК нь Эрүүл Үрс Гэрэлт Ирээдүй ТББ-ын зүгээс 2015 онд хэрэгжүүлж буй төслийг дэмжиж Сэлэнгэ аймгийн Мандал сумын эмнэлэгт нэн шаардлагатай нярайн инкубатор авахад зориулж 650,000 төгрөг хандивласан билээ.

“ЭН ЭЙ ПИ” ХХК нь барилгын зураг төсөл, барилга, хот байгуулалтын салбарт 5-35 жил хүртэл ажиллаж байгаа дадлага туршлага бүхий зөвлөх болон мэргэшсэн архитекторууд, төрөл мэргэжлийн инженерүүдээс бүрдсэн бөгөөд 2007 оноос шинэ бүтэц, зохион байгуулалтаар үйл ажиллагаагаа явуулж байна.

Тус компанийн үйл ажиллагааны хүрээ Улаанбаатар төдийгүй, улсын хэмжээгээр 3 хот, 16-н аймагт хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө, хотхон , хороолол болон тухайлсан барилга байгууламжийн зураг төслийг боловсруулсан бөгөөд 2011 оноос гадаад харилцаагаа өргөжүүлж Франц, Хонгконг, Сингапур зэрэг улсын зураг төслийн группуудтэй туршлага солилцон хамтран ажиллаж эхэлсэн юм.

Монгол хүүхэд эх орондоо эмнэлэгийн сайн чанарын үйлчилгээ авах, эрүүл өсөн торних боломжийг сайжруулах сайн үйлсийн төлөө нийгмийн хариуцлагаа ухаалгаар хэрэгжүүлэн хувь нэмрээ оруулж байгаа “ЭН ЭЙ ПИ” ХХК-ийн хамт олонд талархал илэрхийлье!

ok_web

Screen shot 2016-01-05 at 2.10.54 PM