“Эрүүл Үрс Гэрэлт Ирээдүй” ТББ-ын гишүүн
2013 он
ЭХЭМҮТ-ийн Хүүхдийн эмнэлэгийн Мэдээгүйжүүлэг, эрчимт эмчилгээний тасагт амьсгалын аппарат авах төсөлд зориулж “Mommy Central” группд онлайн дуудлага худалдаа зохион байгуулан нялх хүүхдийн зөөлөвчтэй суудал, эмэгтэй хүний гоёлын зүүлт зэрэг зүйлсийн орлогыг хандивласан.
Хүүхдийн баяраар тус тасагт ХБНГУ-д үйлдвэрлэсэн Дрегер фирмийн шинэ Эвита-4 загварын амьсгалын аппаратыг бэлэглэхэд дэлхийн 7 орноос 300 гаруй хувь хүн, хамт олон болон 11 аж ахуйн нэгж, байгууллага нийт 53,000,000 төгрөгийн хандив өргөсөн юм. Төслийн үр дүнд аппарат хүрэлцээгүйн улмаас хагалгаа хийх боломжгүй хүлээгдэх, хойшлогдох, хугацаа алдах тохиолдолууд арилж өвчтөнд хугацаа алдалгүй эрүүл мэндийн тусламж үзүүлэх боломжтой болсон билээ.
2014 он
Гэмтэл Согог Судлалын Үндэсний Төвийн Хүүxдийн тасгийн тоглоомын өрөөнд зориулж Англи улсад суугаа монголчуудын “Сэтгэлийн нар” группийнхэнийг уриалан ном, тоглоом, мөн хэвтэн эмчлүүлж буй 65 хүүхдэд гарын бэлэг, шинэхэн жимс бэлэглэсэн. “Бяцxан үрсийн нvvpэнд инээмсэглэл тодруулья, хоромхон ч зуур гэсэн өвчин шаналалыг нь мартагнуулья” гэж хичээсэн зорилгоо биелүүлжээ. Тус эмнэлэгт гэмтэж бэртсэн болон төpөлхийн эмгэгтэй хvvxдvvд хэвтэж эмчлvvлдэг бөгөөд ихэнхдээ удаан хугацааны эмчилгээ шаардагддаг болoxoop жижигхэн ч гэсэн энэхvv тоглоомын 2 өрөө асар их ач холбогдолтой юм.
2015 он
Сэлэнгэ аймгийн Мандал сумын нярайн тасагт инкубатор бэлэглэх төсөлд зориулан #Сахалтайсэлфи хэмээх хөгжилтэй аянд оролцон хандив өргөж, мөн сахалтай зургаа ФБ-д оруулж найзуудаа уриалсан. Уг аянд 16 хүн оролцож, нийт 1,035,000 төгрөг цугласан юм.
Мандал сумын төвийн өрхийн эмнэлэг болон ойролцоох Хэрх, Түнхэл, Баянгол сумаас жилд мянга гаруй хүүхэд хүлээн авч ерөнхий болон хүүхдийн нарийн мэргэжлийн тусламж үйлчилгээг үзүүлдэг уг эмнэлэгт 10 сая төгрөгийн үнэ бүхий шинэ инкубаторыг бэлэглэснээр нярайд үзүүлэх сэхээн амьдруулалт, яаралтай тусламж үйлчилгээг цаг алдалгүй түргэн шуурхай үзүүлэx боломж нэмэгдсэн билээ.
2016 он
Нийслэлийн Өргөө амаржих газрын нярайн тасагт шинэ төхөөрөмжүүдийг бэлэглэх төсөлд зориулан #Lose For Saveinfants аянг эхлүүлсэн. Эрүүл мэнддээ анхаарч илүүдэл жингээ хаяхын зэрэгцээ бяцxан үрсэд туслах зорилготой шинэлэг санаачлагыг гэр бүл, найз нөхөд нь дэмжиж, хаясан жин тутамд тодорхой хэмжээний хандив өгөх амлалт өгчээ. 2-р сараас 5-р сар хүртэлх хугацаанд Мөнх-Эрдэнэ эрvvл хооллож, тогтмол дасгал хийсний хvчинд 8,6 кг жин хасч өөрийн биеийн өндөртэй харьцуулахад хэвийн жиндээ орж, мөн төсөлдөө £200 + $34 хандив цуглуулж чадсан юм.