“Эрүүл Үрс Гэрэлт Ирээдүй” ТББ нь долоо дахь удаагийн төслөөрөө Нийслэлийн Өргөө амаржих газрын нярайн тасагт дутагдалтай байгаа шарлалт хэмжигч билиметр 2 ширхэг, фото эмчилгээний аппарат 6 ширхэгийг 2016 оны 6-р сарын 1-нд гардуулан өгч ашиглалтанд оруулахаар ажиллаж байгаа билээ. Уг төслийн талаар дэлгэрэнгүйг эндээс үзнэ үү.

Улмаар бид Монгол улсын эмнэлэгийн багаж төхөөрөмж нийлүүлэгч албан ёсны байгууллагуудад хандсан бa тэдээс ирүүлсэн үнийн санал, төхөөрөмжийн танилцуулга, болон дэлгэрэнгүй үзүүлэлтийг нярайн тасгийн эмч н.Амарсанаад үзүүлж зөвлөлдсөний үндсэн дээр тохиромжтой төхөөрөмжийг сонгон шалгаруулаад байна.

Эмнэлэгийн тоног төхөөрөмж нийлүүлэгч “Медимпекс”, “Гурвангалмед”, “Ашид буян” зэрэг байгууллагуудаас амьсгалын аппаратны танилцуулга, үнийн саналууд хүлээн авснаас Солонгос улсад үйлдвэрлэсэн Бистос фирмийн 2,340,000 төгрөгийн үнэ бүхий БТ-400 загварын фото эмчилгээний аппарат, мөн 2,100,000 төгрөгийн үнэ бүхий шарлалт хэмжигч билиметрийн хамт захиалахаар болов. Урьдчилгаа 70% төлөгдсөнөөс хойш 10 хоногт уг төхөөрөмжийг “Ашид буян” ХХК нийлүүлэх юм. Энэхүү үнийн дүнд төхөөрөмжийг захиалах, тээвэрлэх, суурилуулах болон бусад зардлууд бүгд багтсан болно. Захиалсан төхөөрөмжийг ажиллуулах сургалтыг холбогдох байгууллагыг зүгээс зохион байгуулж 1 жилийн чанарын баталгаа гаргана. Гэрээ болон төлбөрийн баримтыг цахим хуудаст тухай бүрт нь нийтлэх болно.

Төслийн нийт төсөв болох 18,240,000 төгрөгийг бүрдүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулсан хувь хүн, гэр бүл, байгууллага хамт олон, аж ахуйн нэгжүүдэд гүн талархал илэрхийлье! Та бүхний хандивыг Монгол, Япон, Бельги, Люксембург, Канад, Солонгос, Америк, Хятад, Индонез зэрэг дэлхийн олон орноос хүлээн авч Нярайн эмчилгээнд 100% зориулж байгааг дуулгахдаа баяртай байна. Төхөөрөмж тус бүрт эмчлүүлсэн нярайн тоо, эмчилгээний чанарын үр дүнгийн тайланг бид эхний 6 сар, мөн 1 жилийн ойн дээр тус тасгаас авч мэдээллэх болно.

4

6

13

Screen Shot 2016-05-20 at 4.08.53 PMScreen Shot 2016-05-20 at 4.11.10 PM Screen Shot 2016-05-20 at 4.12.13 PM Screen Shot 2016-05-20 at 4.13.36 PM Screen Shot 2016-05-20 at 4.14.38 PM

Screen Shot 2016-05-20 at 5.21.43 PM

Screen Shot 2016-05-26 at 2.48.43 PM

safe infants geree (3)