13576581_1137323229621719_1659786849_n “Эрүүл Үрс Гэрэлт Ирээдүй” ТББ-ын Бельги дах гишүүн

2011 он
11-p сард Нярайн инкубатор төсөлд 182,000 төгрөг хандивласан.
5-р сарын 25-нд хамт олноороо ЭХЭМҮТ-ийн Нярайн тасагт 25.6 сая төгрөгийн үнэ бүхий шинэ инкубатор гардуулан өгсөнөөр уг инкубаторт 5-6 хоног тутамд нэг нярай бойжиж буй үр дүнтэй байна.

2012 он
3-р сарын 20-23-нд “Эрүүл Үрс–Гэрэлт Ирээдүй” ТББ-ын зүгээс зохион байгуулсан “3 асуулт” тэмцээний ялагчийг “Сарнайх” салоноор үйлчлүүлэх 50,000 төгрөгийн эрхийн бичгээр шагнасан. Ялагч болсон О.Номин Нярайн инкубатор төсөлд 100,000 төгрөг хандивлаж хувь нэмрээ оруулсан билээ.

2013 он
6-р сарын 21-нд Бельгийн Вант Улсын Хамонт хотын ахмадуудын асрамжийн газарт хатагтай Лут Палманстай хамтарч шарвин хийж, борлуулалтын орлого болох 1 сая төгрөгийн хандив цуглуулах ажил зохион байгуулсан. Уг хандив нь ЭХЭМҮТ, Хүүхдийн Эмнэлэгийн Мэдээгүйжүүлэг, эрчимт эмчилгээний тасагт 53 сая төгрөгийн амьсгалын аппаратыг бэлэглэхэд зориулагдсан.

10-р сарын 19-нд “Эрүүл Үрс-Гэрэлт Ирээдүй” ТББ-ын сайн дурын гишүүдийн хамтаар тав дaхь төслийн хандивын хүлээн авалт, дуудлага худалдааг ҮСАХ-д байрлалтай Castle ресторанд зохион байгуулж нийт 9.6 сая төгрөгийн орлого болон хандив цуглуулсан билээ. Энэ хуримтлал нь амьсгалын аппаратыг бэлэглэхэд зориулагдcан юм.

2014 он
5-р сарын 30-нд ЭХЭМҮТ, Хүүхдийн Эмнэлэгийн Мэдээгүйжүүлэг, эрчимт эмчилгээний тасагт ХБНГУ-д үйлдвэрлэсэн Дрегер фирмийн 53 сая төгрөгийн үнэ бүхий шинэ Эвита-4 загварын амьсгалын аппаратыг бэлэглэв.

2015 он
Сэлэнгэ аймгийн Мандал сумын нярайн тасагт инкубатор бэлэглэх төсөлд зориулан зохиогдсон “Сахалтай селфи” хөгжилтэй аянд оролцож 107,200 төгрөгийн хандив өргөсөн. Уг аянд нийт 16 хүн оролцож 1,035,000 төгрөг цугларсан юм.

7-р сарын 9-нд “Эрүүл Үрс–Гэрэлт Ирээдүй” ТББ нь Сэлэнгэ Аймгийн Мандал сумын эмнэлэгийн Нярайн тасагт 10 сая төгрөгийн үнэтэй инкубатор бэлэглэж ашиглалтанд оруулснаар төрөх тасгийн инкубаторыг 2 тасгийн дунд зөөж хэрэглэх шаардлагагүй болов.

2016 он
6-р сарын 1-нд Нийслэлийн Өргөө Амаржих Газарын Нярайн Стационарт нийт 18,2 сая төгрөгний үнэтэй Фото эмчилгээний аппарат 6 ширхэг, шарлалт хэмжих билиметр аппарат 2 ширхэгийг хандивласнаар нярайн эмгэг шарлалтын хүндрэлээс үүдэлтэй цус харвалт болон тархины саажилтаас сэргийлэх, мөн нярайн шарлалтыг цусны шинжилгээнд үндэслэж оношлох шаардлагагүй цаг хэмнэж, хатгалтын тоог бууруулж халдвараас сэргийлэх хүчин чадал нэмэгдлээ. Энэхүү төсөлд зориулcан #Lose For Saveinfants аянд оролцож хандив цуглуулсанд талархал илэрхийлье.

С. Хишигбаярын “Эрүүл Үрс–Гэрэлт Ирээдүй” ТББ-д зориулж зохиосон шүлэг:

Найз минь, чи тогтож нэг хараач
Нарны бяцхан хэлтэрхий алган дээр чинь бууж байна
Цэцэг цэцэгнээс ч хөөрхөн
Цасан ширхэгнээс ч эмзэгхэн
Бурханы нандин бэлэг
Бяцхан үрсээ хайрлая!
Алгаа тосон энхрийлье
Аз жаргалыг бэлэглэе
Алтнаас ч үнэтэй, амьдралын утга учир
Алаг жаахан үрсдээ гэрэл гэгээ хайрлая!

SaveInfants (51)

SaveInfants (45)

SaveInfants (19)

Screen Shot 2016-07-03 at 9.58.58 PM

O.Nomin

944727_10151741443578092_1324640765_n

1170962_10151859237113092_341434615_n

Screen shot 2015-04-29 at 1.29.57 PM