2018 оны 12-р сарын 3-ны өдөр “Энержи Ресурс” ХХК-ийн зүгээс “Эрүүл Үрс – Гэрэлт Ирээдүй” ТББ-ийн хэрэгжүүлэх “Говийн бүсийн аймгуудын нярайн тасгийг нэн шаардлагатай тоног төхөөрөмжөөр хангах” төсөлд зориулж нийт 370 сая төгрөгийн санхүүжилтийг албан ёсоор гардуулж өгсөн билээ.
Энэхү төслийн хүрээнд Дундговь, Дорноговь, Говьсүмбэр, Өмнөговь аймгуудын эмнэлэгт нярайн амьсгалын аппарат, дуслын автомат шахуурга, хяналтын монитор, дефибрилятор, зөөврийн пульсоксиметр, нярайн инкбатор, нярайн дулаацуулах ширээ, фото эмчилгээний аппарат зэрэг чухал шаардлагатай тоног төхөөрөмжийг хандивлаж ашиглалтанд оруулсан билээ.
Хөдөө, орон нутгийн эмнэлэгт нэн шаардлагатай тоног төхөөрөмж дутмаг, хүрэлцээ муу байдгаас нярай эндэх, эмнэлгийн тусламж хожимдож авах, өвчин хүндрэх тохиолдлууд байдаг бөгөөд энэхүү төслийг хэрэгжүүлснээр нөхцөл байдал сайжpах юм. “Энержи Ресурс” ХХК-ийн хувьд Өмнөговьд үйл ажиллагаа явуулсны 10 жилийн ойнхоо хүрээнд нийгэм рүү хандсан, бодит өгөөжөө өгөх ажлуудыг хийж, нийгэмд шинэ жишиг, хандлагыг тогтоож байна.
Монгол хүүхэд бүр эх орондоо эмнэлэгийн сайн чанарын үйлчилгээ авах, эрүүл өсөн торних боломжийг сайжруулахын төлөө нийгмийн хариуцлагаа ухаалгаар хэрэгжүүлж буй “Энержи Ресурс” ХХК-д талархал илэрхийлье.
Монголын үрс эрүүл байг!
Хүндэтгэсэн,
“Эрүүл Үрс Гэрэлт Ирээдүй” ТББ