Эрүүл Үрс Гэрэлт Ирээдүй ТББ-ын УБ дах гишүүн

2017 оноос өнөөг хүртэл

2017 оноос  Эрүүл Үрс Гэрэлт Ирээдүй ТББ-ын олон нийтийн сүлжээн дэх хуудаснаа “Анагаах ухааны шинэ ололт амжилт” булан ажиллуулж, хүүхдийн эрүүл мэндтэй холбоотой тал бүрийн мэдээллийг тогтмол бэлтгэн тус байгууллагын нийгэмд шинжлэх ухааны нотолгоо бүхий зөв мэдээллийг таниулан дэлгэрүүлэх үйлсийг хариуцаж байна.

2020-2021 он

2-р сарын 1-нд ЭХЭМҮТ-ийн хүүхэд ба нярайн эрчимт эмчилгээний тасгуудад нэн дутагдалтай байгаа пульсоксиметрийн мэдрэгч, зөөврийн пульсоксиметр, зөөврийн хүчилтөрөгч өтгөрүүлэгч, xүчилтөрөгчийн баллоон зэрэг 32 сая төгрөгийн үнэ бүхий тоног төхөөрөмжийг гардуулан өгч ашиглалтанд оруулах үйлсийг голлон зохион байгуулж, уг эмнэлэгтэй нягт хамтран ажилласны үндсэн дээр амжилттай хэрэгжүүлсэн. Эдгээр багаж хэрэгслүүд нь тус эмнэлэгт жижиг хэрэгслүүд байхгүйгээс болоод ашиглагдаж чадахгүй байсан пульсоксиметр гэх мэтийг эргэж ашиглалтанд оруулахаас гадна эрчимт эмчилгээ хийлгэж буй олон хүүхдэд цаг тухайд нь оновчтой эмчилгээ үйлчилгээг авахад нь дөхөм болсон билээ.