Хандив өргөсөн хүн бүрийн сэтгэлийн тусламж хүүхдийн төлөө 100% зориулагдсан.

Энэхүү төсөлд Монгол, Америк, Япон, Англи, Австри, Швецарь, Нью Зеланд, Орос, Солонгос, Энэтхэг зэрэг дэлхийн олон оронд сурч ажиллаж буй 350 гаруй Монгол залуус өөрсдийн хүч хөдөлмөрөө нийлүүлэн оролцсон билээ.

2010 оны 1-11 сар хүртэлх хугацаанд нийт $8077 цугласнаас эхний мониторыг дагалдах хэрэгслүүдтэй нь $3007-р захиалж 4 сард хандивласан, 2 дахь мониторыг $2515-р захиалж 11 сард Улс тунхагласан баярын өдрөөр хандивласан. Харин 3 дахь мониторыг $2515-р захиалж 12-р сарын 20-нд гардуулан өгсөн юм.

Эх нялхасын эрдэм шинжилгээний төвийн Хүүхдийн эрчимт эмчилгээний тасгийн эрхлэгч эмч А.Оюунчимэг болон тасгийн хамт олон мониторуудыг дагалдах хэрэгслэлүүдтэй нь хүлээн авч тухай бүрт нь угсарч ашиглалтанд оруулсан билээ. Хандивлагчдын нэрс, худалдааны баримтыг мөн хамтад нь гардуулсан болно.

Энэ тухай видео бичлэгийг үзнэ үү.