ХБНГУ-д үйлдвэрлэсэн Draeger фирмийн Isolette 2000 загварын нярайн инкубатор болон Японы Шинжюkу компанийн H-2000 загварын нярайн инкубаторын үнийн санал, зургуудын хамт:
Дутуу нярайн тасагт ганцхан ширхэг Драегер брэндийн инкубатор байдаг бөгөөд энэ нь хамгийн сайн төхөөрөмж гэж тасгийн хамт олон онцолсон. Үүний дагуу бид холбогдох хүмүүстэй цахим шуудангаар харилцаж Монгол дах албан ёсны дистрибютер Medimpex International ХХК-ийг олсон.
Бид үнийг сайтар судлаж ажлаа эхлүүлсэн. Хятад улсад үйлдвэрлэсэн төхөөрөмж эвдрэл ихтэй, чанаргүй байдаг. Үнэ нь хэдийгээр хямд боловч засвар, үйлчилгээний зардал өндөр. Бид олны сайн санааны хандивыг чанаргүй, удаан насгүй зүйлд зарахгүй. Нярайн эрчимт эмчилгээнд хамгийн чанартай төхөөрөмжийг хандивласнаар цаашдаа олон жилийн турш баталгаатай ажиллаж зардалаа хэмнэнэ, олон ч нярай хүүхдийн амь насыг аврахад зориулагдана.
Дутуу нярайн эрчимт эмчилгээний тасгийн багаж тоног төхөөрөмжийн шинэчлэл хангалтгүй байгаа нь эмчилгээ үйлчилгээнд хожимдол үүсч, эмчилгээний чанарын шаардлагатай төвшинд хүрэхгүй байх зэрэг эрсдэл үүсгэж байгаа юм. Одоо ажиллаж байгаа инкубаторууд нь маш хуучин бөгөөд эвдрэл ихтэй байдаг. Тиймээс бид нэг ширхэг ч болов өндөр чанартай нярайн инкубаторыг нийлүүлэх, нийлүүлэхэд шаардлагатай хөрөнгийг босгох, хандив цуглуулах зэрэг үйл ажиллагааг явуулж эхлээд байна. Эх оронч сэтгэлтэй хүн бүрийг хамтран ажиллахыг уръя!
сайн бна уу? Дээрх мэдээлэлтэй холбоотойгоор та бүхний хийсэн бичлэгийг яаж олж үзэх вэ? Startup Weekendн үеэр үзүүлсэн ведиог дахин үзэх гэсэн юм.
Манай нүүр хуудаст бичлэг бий, мөн эндээс үзэж болно, баярлалаа! http://www.youtube.com/watch?v=621B1igdTB0&feature=player_embedded