ХҮҮХДИЙН ГАР ЗУРГИЙН УРАЛДААНЫ УДИРДАМЖ
‘Эрүүл Үрс Гэрэлт Ирээдүй’ ТББ-ийн 2012 онд хэрэгжүүлэх ‘Нярайн инкубатор’ төслийн хүрээнд Монгол хүүхдүүдийнхээ дунд гар зургийн уралдааныг зарлаж байна.
Зорилго:
Хүүхдүүдийн ертөнц, хүсэл мөрөөдлийг тэдний нүдээр харцгаая!
Уралдаан явагдах хугацаа:
Бүтээлүүдийг 2011 оны 12-р сарын 12-30 хооронд хүлээж авна.
Гар зургийн сэдвүүд:
“Аав ээж би”, “Миний гэр бүл”, “Миний мөрөөдөл”, “Миний дуртай баяр”, “Миний хайртай тоглоом”.
Тавигдах шаардлага:
Зураг тод томруун, өнгөлөг байх. Гар зургийн бүх төрлөөр А4 формат дээр зурж, сканнердан [email protected] емайлээр илгээнэ. Зураг зурсан хүүхдийн овог нэр, нас, эцэг эхийн холбогдох утасны дугаарыг хавсаргана.
Хамрах хүрээ:
Цэцэрлэгийн болон бага ангийн хүүхдүүд оролцоно.
Уралдааныг дүгнэх:
2011 оны 12-р сарын 31-нд шилдэг 10 бүтээлийг сонгон шалгаруулна.
Шагнал урамшуулал:
Уралдааны эхний 10 байранд шалгарсан хүүхдүүдэд оюун ухаан хөгжүүлэгч тоглоомууд бэлэглэнэ. Мөн дэмжигч хувь хүн, байгууллагууд өөрсдийн нэрэмжит шагналаа өгч болно.
Зохион байгуулагчид:
‘Эрүүл Үрс Гэрэлт Ирээдүй’ ТББ
Ерөнхий ивээн тэтгэгч:
‘Оюуны Төв‘ оюуны тоглоомын төрөлжсөн дэлгүүр
Тодруулга, лавлагаа:
Утас: 99062992
Мэйл хаяг: [email protected]
Вэб сайт: http://www.saveinfants.mn/
Хөөрхөн дүү нартаа амжилт хүсье!! 🙂