Шинэ Эрүүл Амьдрал” сэтгүүл нь манай мэдээллийн спонсор боллоо. Гэр бүл, эрүүл мэндийн боловсролын энэхүү сэтгүүл нь 2 сар тутамд хэвлэгдэн гардаг.   2011 оны 11, 12-р сар, мөн 2012 оны 1, 2-р сарын шинэ дугаартаа ‘Эрүүл Үрс Гэрэлт Ирээдүй’ ТББ-ын хэрэгжүүлж буй ‘Нярайн инкубатор’ төслийн танилцуулгыг нийтлэсэнд маш их баярлалаа!

Уг сэтгүүл нь ИнтерНом, Мир номын дэлгүүрийн сүлжээ, Мажестик номын дэлгүүр, Номин супермаркетын сүлжээ, Макс супермаркет, Хит супермаркетын сүлжээ, Хүрмэн эмийн сан, Гранд Плаза супермаркет гэх зэрэг газар худалдаалагдаж байна.